9 сарын 1 чинь арван жилд, тэр тусмаа бүр бага ангид л их гоё байдаг байж тэ. Цагаан трико, дэрвэгэр юбка, үсэндээ зүүсэн гоёмсог бантик...бага ангид гоё байжээ.
Одоо ч муухай болсон юм алга л даа. 9.1ний өглөө 06.00-д босоод усанд орж, цай чанаж, хувцсаа өмсөөд, гараад жирийчихсэн. Хайрынхаа бэлэглэсэн акселвантыг зүүсэн. Ширээн дээр байсан наборноос 3 ширхэгийг авсан. Автобусны буудал дээр ангийн 2 хүүхэд хүлээж байв. 3уулаа чихрээ идэж үлдсэн 2оо хүлээгээд, ирэхээр нь такси бариад сургууль дээрээ очив. 1-р курст анх ороод дээд курсынхнээсээ сүрдсэндээ "за 4 ч яамай, хурдхан 3-р курстээ л орчих юмсан" хэмээн ярьж байсан үе аль хэдийн ард үлдэж дээ..хэдий дээд курс болж доороо олон дүү нартай тэднээр хүндэтгүүлэх нь тааламжтай боловч зарим талаар бяцхан гунигтай. Анх орж байсан үеийн дурсамжтай хөгтэй хөгжилтэй явдлууд аргагүй үгүйлэгдэж байна. Гэвч аз жаргал гэдэг яг одоо яг энэ цаг хугацаа гэдэг тодорхойлолттой санал нийлдэг тул өнөөдөртөө сэтгэл хангалуун байна.
Багш нар, дарга нар бүгд л хамгийн хариуцлагатай үе чинь ирлээ гэж сануулна. Халагдах цэргийн амь халуун савнаас ч хэврэг гэдэг юм шүү хүүхдүүд ээ, одоо энэ жил жинхэнэ "талхны" чинь хичээлүүд орно шүү гээд л...цаг хугацаа чи ямар хурдан юм бэ..?
2 дүү шинэ костюм, шинэ даашинз, шинэ ботинк гээд л зөндөө шинэ юм авахуулаад тэрийгээ өмсөөд л явж өгсөн. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл гэж нэг юм байна аа. Баахан шинэ хувцас, гутал, цүнх, дэвтэр, үзэг, харандаа...Бид бол арай өөрөө хичээлийн шинэ жилд бэлдэж байгаа юм. Энгэртээ нэг шинэ тэмдэг хадаж, энгийн найзуудынхаа гоё байна гэсэн үгэнд "Цэрэг, тэнэг хоёр тэмдгэнд дуртай гэж яахав дээ зайлуул, байгаа юмаараа гоёчихоод л явж байна" гэж хариулах маягтай. Хувцасаа цэмбийтэл индүүдээд л, цагаан цамцаа үжиртэл угаагаад л... Сургуулиас намарт нэг 5ш дэвтэр өгдөгсөн. Энэ жил өгөхгүй юм байх даа, дэвтэр өгөхгүй бол өөрсдөө мөнгөөрөө авах нь байна шд яанаа гээл санаа зовохоор энэ хүмүүс бас их атаархнаа. Муухай даварч байгаа юм шүү. Төлбөргүй, хувцас үнэгүй, тэгээд стипенттэй байж дээрээс нь дэвтэр хүртэл нэхнэ гээд л. Гэвч энэ бүхэн "зүгээр нэг олддог аз жаргалын хэлтэрхий" биш ээ...Бид бага биш хугацаанд өөрсдийгөө эрүүл мэндийн хувьд болон бусад зүйлсээр хохироож, золиосолж, өөрчилж, эвдэж байж "цагдаа" болох гэж байна. Хэдий хувь хүн бүр өөр өөрийн хүсэл сонирхол, мөрөөдлөө биелүүлэхээр өөрийнхөө төлөө энэ сургуульд орсон боловч, төр түмний төлөө гэж өргөсөн тангарагтаа үнэнч болохоор тэсээд даваад явж чаддаг юм аа.
Ингээд одоо хичээлээ хийгээд л, сураад л ... айн, оюутан цаг, сонсогч үе, залуу нас минь би чамд хайртай.



Сэтгэгдэлүүд:
олон газарт тусна
ороо борхон зүрх нь
олон сэтгэлийг зовооно
онгон дагшин хайр нь
онож ядан тэмтчинэ
олж бүхнийг авахаар
онцгой ихээр хүсэмжилнэ
бүхээгтэй ногоон машинтайгаа бүрэнхий үдшээр хаа зорино вэ
Энэ Фрий одоо мачийгаад гээд ямар сонин үг хэлдийн
Сэтгэгдэл үлдээх: