Муур

Муурны тухай би багаасаа л яагаад ч юм төдийлөн эерэг бодолтой явж үзээгүй хүн. Муур эзнээ үхсэн болов уу гэж шөнөдөө 3 удаа гэрийнхээ тоонон дээрээс хардаг гэнэ, харин нохой бол эзнээ амьд болов уу гэж шөнөдөө 3нтаа эргэдэг гэнэ гэдэг хууч ярианд итгэж ирсэн юм. Тиймдээ ч муур нээх зэвүүн харагдаад байдаг байлаа.

Өнгөрсөн зун хөдөө өвөөгийндөө очтол нэг жижигхэн алаг кошкатай болжээ. Өө тэр нь их хөөрхөн юмаа. Аливаа амьтны үр зулзага бага балчиртаа л хөөрхөн байдаг хойно. Бүгд л шүүрч аваад эрхлүүлээд, энэ тэндээс нь зулгаагаад л. Өвөөгийн муур багаасаа олон хүн хүүхдүүдэд ноолуулсан болоод тэр үү, жигтэйхэн номхон дөлгөөхөн амьтан байх. Би яахав, угийн мууранд тал муутай хүн, баахан шуугилдсан хүүхдүүд, хэдэн үхэр, дээр нь хоточ нохой, ахиад муур байдаг нь бас юув дээ хэмээн багагүй цухалдав. Төрийн төлөө оготно гэдгийн үлгэр. Гэтэл өвөө анх зүрхэндээ сайн гэж өөр сумаас авчирсан юм байна л даа. Хамаатныдаа очсонд тэднийх нь муур зулзагаласан байсан гэнэ. Тэгээд зүрх муутай хүн муурын зулзага цээжин дээрээ тавьж унтах сайн гээд авчирч тэжээж л дээ. Өнөөх муур нь болжмор, оготно этр-ийг өдөрт 2-6 ширхэгийг зооглочихно.

Өнгөрсөн зун очихдоо өнөөхийг нь тоохгүй байгаад байсан өвөө эмээ хоёрт сонин байгаа бололтой.Өвөө ч тэрийгээ эээ эвий эвий гэж ирээл эрхлүүлэх. Би яах гэж ингэж байдаг юм. Заваартал. Очиж очиж муур шүү гээл тэглээ. Бурханы авдар дээр чинь ч үсрээд л гарчихдаг. Ер нь төөрүүл, гаргаж хая ухааны юм хэлж байгаа юм.Тэгсэн өвөө эмээ хоёр нэг түүх ярьж өгөв өө.

Эрт цагт манай улс руу зуун түмэн цэрэгтэй дайсан довтолж айсуй гэнэ. Ойрхон ирж хоноглоод маргааш өглөө нь дайрах гэж байна шүү. Тэгсэн Бурхан Багш улсын эзэн тул тэр аюулыг урьдчилан мэдээд, муурыг дуудаж зарлиг буулгаж гэнэ.

"За манай нутагт ийм дайсан ирлээ. Чи яаж ийж тэр цэргүүдийнх нь нум сумны хөвчийг тасал. Хэрвээ тэр цэргүүдийн нумны хөвчийг тасалж чадвал чамд бурхан тахил дээгүүр чөлөөтэй явж байх эрх олгоё. Эс биелүүлбэл амийг чинь авна" л гэж.

Муур яваад зуун түмэн оготно дайчлаад бүх цэргүүдийнх нь нумны хөвчийг таслуулчихаж гэнэ. Тэгээд зарлигийг биелүүлж улсаа аварсан тул Бурхан Багш маань хэлсэндээ хүрч гэнэ.

Тэгэхээр өвөө эмээ хоёрын хувьд бол миний ярьдаг шиг нүгэлтэй амьтан биш, харин ч буянтай, бурханаас өөрт нь олгосон хүчин төгөлдөр хэрэгжиж буй эрхтэй амьтан байх нь ээ. Тэгсэн өвөө эмээгийн найз нэг эмээ ирлээ. Ийм алаг эрээн муур чинь баяжуулдаг байхгүй юу,оросууд их дуртай, үнэд хүрдэг. Энийг нь сонсонгуутаа би чинь өнөө муурыг нь тэвэрч аваад өвөр дээрээсээ буулгахаа байв даа. Нурууг нь илээд суух таатай ч юм шиг. Муурны чихэн дотор давхар чих шиг шахуу юм байдаг нь мөнгөний хүүдий гэдэг гэнээ.

"Оросын үлгэрийн далай" гэдэг хатуу цагаан хавтастай ном би багадаа их уншдаг байсан юм. Тэр номон дээр одоо нэрийг нь мартчихаж, нэг муур гардаг үлгэр байсан юм.

Нэг айл муур тэжээдэг байж л дээ. Тэгсэн өнөөх нь хөгшрөөд, хулгана хөөхөө болиод, гэрт дулаан ханзан дээр хэвтэж, гэрийнхнийг эзгүй үед сүү зөөхий хулгайлж идэх болсон байна. Эзэгтэй нөхөртөө хандан уурлаж, идэхээс өөр идгүй, эрхэлхээс өөр шидгүй, энэ хөгшин муурыг гэрт байлгах хэрэг алга. Түлээ бэлтгэхээр уул руу явахдаа авч явж төөрүүл гэж айлдсан байгаа юм. Айлын нөхөр муураа авч очоод төөрүүлчихээд явчихжээ. Хөгшин муур яахаа мэдэхгүй, танихгүй ойд балмагдан хэсэг зогстол өөрийгөө үнэг авхай гэж танилцуулсан эрхэм хүрч ирээд муурнаас эзэн нь хэрхэн төөрүүлснийг сонсоод өрөвч хайлган дүр эсгэн манайхыг харанхуй, зай бага гэж голохгүй бол хэдий болтол ч хамт амьдарсан татгалзах зүйл үгүй гэж ятгаад үүрэндээ авчирсан байгаа юм. Муур дотроо айгаад л байна. Гэтэл үнэг идэх юм хум өгөөд жоохон коокроно. Тэгээд гарч гүйгээд ойн хамаг амьтдыг цуглуулаад ярьж өгнө. Маангар сенсааци ярий шд. Манай ойд муур гэж аюумшигтай амьтан ирсэн. Хумс нь гэж тийм, нүд нь гэж тийм. Идэх юм аймшигтай голно, тэгээд их идэхий нь яана гээ гэж ирээл. Намайг ганцаараа гэж элэг бариад, муу овоохойд минь ороод суучихсан. Одоо яана даа гээл уйлан дуугараал. Ойн амьтад үнэг эгчийнхээ үгэнд аймар итгээл, лааг сандралдаал. Хэд хоногийн дараа муур ойн амьтадтай танилцах болно. Бүх амьтад их хөөрхөн хөөрхөн чадлаараа идэх юм аваад ирнэ. Муур үнэгний зааснаар хамраа шантайлган ихэмсэг алхаж, авчирсан бүхэнд нь “мало,мало” гэсэн хариу хэлнэ. Энэ нь бага байна, бага байна гэсэн үг юм байна л даа. Үнэг аниа амьтдын сэтгэлээр сигадаад, тархийг нь базаад хаяцан учир бүгд муурнаас үхтэрээн айцан зогсож байтал модны навч билүү нэг юм газарт унасныг нь хулгана гэж бодоод хөгшин муур гэнэт онгод нь орж үсрээтэх сэн чинь өнөө ойн амьтад нь өөрсдий нь эхнээс нь идэх нь гэж айгаад зугтаагаад явчихдаг юм. Тэгээд үнэг ойн эзэн болж амар сайхандаа жаргаж байгаагаар төгсдөг үлгэр л дээ.

Гол дүр нь муур мөн ч юм шиг, биш ч юм шиг.

За энэ үлгэр ч яахав. Зүгээр л миний муурны талаарх бодол бүрэн өөрчлөгдсөн. Амьд амьтан л болсон хойно амьтантай амьтан ёсоор нь харьцаж муу юм хийхгүй байхад намайг яав л гэж тэ. Нээрээ муур нүүрээ угааж байгаа нь ёстой хөөөөөрхөн

 

Сэтгэгдэлүүд:

1. dosu | 2009-09-30 22:44:17
kuuee neere mungu gesen chini ter muuriig yaj erhluulsne boloo chi manai enchee muur gej hogooroo bna 10aad muur manai bairand bna ilj taalj erhluuluul mungu ugdiin boluu hahaha
2. JIooBдон | 2009-09-30 23:56:55
hehehe chinii nuuree ugaaj bgaa chen bas huurhun shuu haha
3. misheel (зочин) | 2009-10-01 01:58:54
adilhan l amidraad vhehees xoish amitnii vr zulzagiig ad vzeed yaxav de gj bi boddogoo ghdee uuruu bol xezeech tejeehgvi yahav bayjuuldag bol tejeedeg ch ymuu kkk xevtej bgaa ni huurhun ymooo
4. DAKA (зочин) | 2009-10-01 07:56:42
Улсаа дайснаас хамгаалж чадахгүй бурхан багш байх ч гэж дээ
Миний бодлоор Бурхан бол "СУПЭР" байх ёстой
5. Орнелла | 2009-10-01 08:15:26
Муур ч хөөрхөн шүү
6. freestyle529 | 2009-10-01 16:47:15
гэв гэнэт цочоож үсэрч гарч ирээл нэг л гэцүү. гэхдээ их цэвэрч, арчаа сайтай, тэжээхэд харьцангуй амар юм шиг байлээ. гэхдээ л би л лав тэр нүд, хумс хоёроос нь айдаг. Өхөөрдөөд илж байгаа мөртлөө хөдлөхөд нь цочдог.
7. jaja (зочин) | 2009-10-01 18:09:32
muur baba
8. ЗОРИГТ8 | 2009-10-01 18:18:11
миний хайртай амьтан...
9. Эмбий | 2009-10-02 08:38:56
САйн уу хүүхээ

Муур их хөөрхөн амьтан шдээ. Тэжээж л байлаа. Бас л ховдог амьтан даа
10. blogtoihun | 2009-10-05 06:44:13
сайхан үлгэр сонслоо... Оросууд муурыг ширээнээс дээш гаргадаггүй ш тэ, яагаад гээ давруу амьтан ширээн дээр нэг л гарвал дээшээ л гэдэг гээд...
11. Цасны чимээ | 2009-10-31 00:11:06
хэхэ би ч гэсэн блогтоо тавичихлааа муурийг чин ь

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.