Би түүнээс асуулаа.
- 20 жилийн дараа бид ямар болсон байх бол?
- Хурандаа болсон байна.
- 20 жилийн дараа бид бие биенээ танидаг байх болов уу?
- Чи яамаар байна?
- Мэдэхгүй.
- Би чамайг нарийн бичгээрээ авнаа.
- Тийм хөгшин хүүхэн авч болох юм уу...
- "Хамаагүй, миний дураар л авна шдээ" инээмсэглээд, Юу гэж чи нарийн бичиг болохов дээ, чи ч гэсэн хурандаа болчихсон байна шдээ.
20 жилийн дараа бид биенээ танидаг байх болов уу...магад огт танихгүй байх юм уу...үргэлж дэргэд минь, миний баярласан, хөөрсөн, гунигласан, гутарсан аль ч үед чи дэргэд минь байдаг. Гэвч зарим үед чи дэндүү хол юм шиг санагддаг. Өрөөнд чинь өөдөөс чинь хараад сууж байхад, хичээнгүйлэн бичих тэр зүйлдээ хамаг анхаарал чинь явчихсан байсан болохоор чи анзаараагүй байх...гэхдээ л би санаа алдсан...нүднээс минь нулимс урсах шахсан. Гэхдээ урсаагүй, дотогш нь залгичихсан юм чинь...яагаад тэгж зөрүүдэлсний чинь учрыг олсоон би. Чи агуу юм. Өнөөдөр бид инээж өөр нэг нь уйлах ч Өөр нэг өдөр чи гуньж цаадах чинь дуулнаа гэдэг. Үнэн юм аа. Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэгтэй билээ, хайрлахаас яахав. Би чамайг сайн танина гэж боддог ч эндүүрэл байж, харин ч эсрэгээрээ би чамайг төдийлөн мэддэг ч үгүй байж. Хажууханд минь чи инээмсэглэн, хацрыг минь чимхэн өхөөрдөж суухад дотор чинь гал дүрэлзэж байсныг би даанч мэдсэнгүй. Уйтгар гуниг, хар бараан бүхний сүүдрээс чи намайг зайлуулж суухад би харин дотроо өөрийг бодон үймэрч сууж.
20 жилийн дараа бид биенээ таних болов уу, зөрөхдөө мэндэлдэг андууд болох болов уу, зорин байж хааяахан уулздаг нөхдүүд болох болов уу...
Хажууд минь дэндүү ойрхон, гэвч хангалттай алсад...сэтгэлд минь дотно, гэвч заримдаа огтоос танихгүй хүн шиг...



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: