Өчигдрийн сарнайн сайхан өнөөдөр үгүй

Өчигдөрхөн шинэ байсан сарнайн баглаа өнөөдөр үзэмж нь буурна. Үхэл рүү яаран тэмцэх анхилуун үнэр. Гундаж эхэлсэн 3 сарнай. Хажууханд байгаа болохоор нь тэр үү, яагаад ч юм үе үе би түүн рүү хараа бэлчээнэ. Харах тусам харуусал төрнө. Сэтгэл санаа минь яг л энэ сарнай шиг. Өөрийн хийсэн ухаангүй үйлдэл, хэрэггүй ярианаас болж өөрийгөө зэмлээд зүхээд сууж байгаа би өөрийгөө энэ сарнайтай жишиж болох эсэхээ мэдэхгүй юм. Хэдий миний буруу байсан ч нэг л гомдолтой...өөрийн эрхгүй гомдмоор санагдаад. Нээх сүртэй юм болоогүй байхад намайг тэгж загнаад байхдаа яадаг байнаа. Тэгээд бүр уучлаарай гэж мсж бичээд байхад хариу ч биччихгүй. Яадын би тунина. Нэг ч залгахгүй дээ, харин ч нэг. Өөрөө залгавал утсаа авна л даа. Гэхдээ хоолойныхоо өнгийг ч гэсэн би өөрчлөөд өөрт чинь гомдсон гэдгээ ойлгуулж байж санаа минь амрана. Намрын синдром юм уу хайшаа юм. Нэг л их гомдомхой болчихож. Сэтгэл гэгэлзээд. Шал балай юм. Ер нь ч тэгээд би сарнай бэлгэнд авах дургүй. Харсаар байтал хатаж хорчийгоод үхээд өгнө. Би нэг сонин энэ тэндээсээ эмтлээд аваад өгчихсөн юм шиг ардаас нь гуниглаж харамсаад. Миний цэцгэнд дургүйг мэдсээр байж өгч л байдаг. Орой нь загнаж л байдаг. Яадын архи уугаал биз.

Өтөлж байгаа нь энэ юм байлгүй. Өчигдөр шоудаад өнөөдөр пянг нь даахгүй үхэхийг шахав. Сая хүртэл хүн амьтан дөнгөж эхлэх гэж байхад мань ядраад байнаа гээд гараад ирдэг гэжугаа.

Дуу дуулахаар хүн турдаг юм байна. 21 хоног дуулаад 2 кг 20 см хасчихжээ. Сургуулийн 75 жилийн ойн концертонд бэлдэж гүйсээр байгаад аймаар турчихсан байна шд. Зүгээр таардаг байсан китель томдоод, юбка дороос нь жоохон угзархад шууд доошоо унахаар болчихжээ. Турж эцээд, цонхийж цайгаад, нүднээс гараад, хувцас нь томдоод, сэтгэл нь гэгэлзээд ёстой балай байна даа.

Сэтгэгдэлүүд:

1. Далийн ягаан | 2009-10-03 23:34:31
hehe hoorhiishte tungaa ni...2laa ijilhen l bgambnada hun gogshirnoo geh hogiin yumda hihi
2. Далийн ягаан | 2009-10-03 23:35:03
tunij muniaaaaaaaaaaal goy iiin keke
3. tungaamnh | 2009-10-03 23:37:03
харин тийн Жаргалаан, урьд залуу байхад 7 хоног дараалж шоудаад яадаг ч үгүй байж, одоо тэхэд өчигдөр шоудсан өнөөдөр хальт очиж царайгаа харуулчаал гарч иржиийн шд
4. Далийн ягаан | 2009-10-03 23:41:50
hehhe showdaj mowdaaal keke..minii nz yadraad bgan blguidee..hotlogch etr hiij guigeed...teeel tegsiin bgaz
5. tungaamnh | 2009-10-03 23:45:50
өчигдөр тоглолтынхоо багынхантай явсын, өнөөдөр ангийнхантай явах гэсэн үнэн санаа байгаад сачий хүрдгүйн үлгэр боллоо, толгой гилжийгээстэй айн, налж унаал, сүүлдээ тэсэхээ байгаад өө би явий өөе гээл гараад ирлээ
6. amanjinka | 2009-10-03 23:49:54
ХЭ ХЭ САЙН УУ ДҮҮҮ МИНЬ
7. SSunday | 2009-10-03 23:50:22
Жоохон хүүхэд юм байж өтлөх нтр гэж яриад л. Яахнав дээ, хүүх ээ,ккк.
8. SSunday | 2009-10-03 23:51:46
Угаасаа сэтгэл гэдэг эмзэг байдгиймөөө. Ялангуяа хайртай хүндээ эрхлээд л нялхраад л. Гоё шдэ. Яадгийн.
9. molor | 2009-10-03 23:51:51
нээрээ түм түжигнэж, бум бужигнасан газраас мэнд дээрээ зугтаж зайлах дуртай болчихсон бна лээ, хөгширч бгаам бол уу
10. tungaamnh | 2009-10-03 23:55:03
Аманжинка- сайн сайнуу ах

SSunday- тихх гомдоод байгаам чинь гомдоол байжээе тэ

Молор- ер нь тэгж байгаа байх аа
Хэхэ... дуу дуулж энд тураад... тэнд Анжигай ганц өдөр сагс тоглож тураад гүзээгүй болцон... кк
12. Julia_976 | 2009-10-04 01:03:51
Туниж байна гээд жаргалтай байх цагаасаа хумслах хэрэггүй ээ. Учирлаж хэлээд уучлаарай гэдэг үгийг нь авчих.
13. Julia_976 | 2009-10-04 01:06:14
Сарнай цэцгээ элсэн чихэртэй усаар шүршээд бай. Үндсийг нь өдөртөө бага зэрэг ташуулдаад тайрчих.Шөнөдөө хөргөгчинд хонуулах хэрэгтэй. Арчлаад байвал 30 хонодог л юм даа. Сэтгэлийг чинь дагаад цэцэг сэргэлэн байдаг юмаа.
14. chimgeeitgel | 2009-10-04 09:21:10
хөөрхийн намрын синдром гэнэ үү хэхэ. удаан битгий туниарай даа.
15. dosu | 2009-10-04 21:26:21
hee yanaada chi gaigui bna bi buur showdaj ch chadkuu haranhui gazra orhoorool yadraad l bdag boltson bn lee shde
16. Хөдөөний хөөрхөн Дэнсээ юу (зочин) | 2009-10-05 05:32:27
Хүн өтлөхөөрөө нээрээ ямар гэцүү болдийм бээ. дээр нь дуу дуулж тураад
17. freestyle529 | 2009-10-05 08:29:11
гүү тэгээл нэг учир битүүлэг маягийн бичлэг...миний ай кү яаж ч бодсон хүркүм байлээ.
18. Орнелла | 2009-10-05 08:41:38
Тэтгэх сэдхэл мэднэ дээ. Тасалсан сарнайг ч нахиалуулан ургуулж болох авай. Тийн атал хүний сэдхэлийг ... ? /Миний хайртай дүү сарнай бэлэглэхэд нь хатан гундах вий дээ гэж бодоод усанд хийхэд цэцэг нь унаж, хамаг навч нь зулгараад дууссаны дараа шинээр ногоон нахиа бий болсон доо/
19. ss_gogo | 2009-10-05 08:47:56
20 кг турхаар 20 см намхан болж байна уу хэхэ
20. ss_gogo | 2009-10-05 08:52:09
жаахан таргалчуул өндөр болох болуу хэхэ
21. Эмбий | 2009-10-05 11:11:08
хэ хэ 2кг 20см
яасан аймаар тураа вэ
22. misheel (зочин) | 2009-10-06 18:30:37
Minii muu nz duulj muulj kontsert ntr xutulj mutluud zunduu ydartsiin bna le da drees ni bas sto gram tataj mataad ain gradustai 1 tanihgvi zaluutai xalit xalit uulzaad tgd bvr nam boloh gd bgaa nuhur bna sh de bolohgv shvv bvsgvi nz ni blogtoi ni bolzood garlaa sh de
23. goonaran | 2009-10-11 19:10:54
гомдомхой найз минь дээ. Насаараа шоудсан одоо болно оо. бие хаагаа бод кккк

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.