Ээжгүй өдрүүдийн тунирхал

Ээж эзгүй 10 хонолоо. Анх удаа аав ээж явж байгаа биш, эхний удаа би ингэж үлдэж байгаа биш. Гэхдээ л сонин байна оо. Аав ээж 2ыгоо санаад. Гэхдээ аавыг арай бага санаад байгаамуу хайшаан. Нөгөө "Цэцэрлэгийн 2 хүүхэд ярьж байгаад нэг нь - Танай аав ээж хоёрын хэн нь хөөрхөн бэ? - Хэлкү. - Яагаад? - Би аавыгаа гомдоомооргүй байна аа" гэдэг онигоо шиг.

Ээжгүй өглөө ингэж эхлэнэ. Сэрүүлэг дуугарна. "Үүрийн шөнийн амьсгаа шинэхээ..." н үсэг хүрэхээс нь өмнө би сэрээд унтраачдийн. Тэгээд год гэж босоод ороо хураагаад гал тогоо гүйнэ. Гялс хөргөгчнөөс мах гаргаад, ОО ороод гарч ирээд усаа буцалгаад, махаа хэрчээд тогоо руугаа хийгээд...пор пор...гурилаа хийгээд, галыг нь багасгаад. Дүү нараа сэрээнэ. Ээе миний дүү нар босоорой. Өглөө болчихсон шүү. Гялалзаарай, ажаа нь өнөө л лапшагаа хийчлээ. Хөөе ээ босооч ээ, шөнө унт гээд байхад унтку, өглөө ингээд боску. Алив хурдал хурдал. Хурдан гар нүүрээ угаагаатах. Хоол болчлоо. /энэ хэсэг дээр хамгийн их хугацаа зарцуулна/ Хоолыг нь аягалж өгчихөөд усанд орно. Сүн гэж ороол сүн гээл гараад ирнэ. Гарч ирэхэд 2 дүү бараг бэлэн болчихсон байна. Би бэлтгэлийн цэнхэр өмд, зузаан том цамцаа өмсөөд цагаан пүүзээ углаад алив гарий. Энэ үед охин дүү толины өмнө ахиад 2 мин зогсох хэрэгтэй байна. Би гялс амжуулаад үснээсээ алчуураа аваад боочихно. 2 дүүгээ хөтлөөд жирийчихнэ. Нэхсэн мөнгийг нь өгөхийн тул заавал задлуулах. Задлуулахын тулд заавал тэр хоёрт модтой чихэр ч юмуу нэг юм авч өгөх. Ингээд спортын төв ордны урд хүргэж өгөнгүүтээ за ингээд аятайхан яваад орчих гэж хэлээд бака гээд, өөрөө буцаж зам гараад "Зөөлөн"-ийн урдаас эргэж хараад гараараа нэг даллачихаад гэр лүүгээ. Орж ирээд үсээ задалж хатаагаад, хатах үед нь хоолоо идээд, буцаж орж ирээд нүүрээ будаад, хувцасаа өмсөөд, ус ток салгах юмнуудаа бүгдийг нь салгаад гэрийнхээ гадаа гараад хаалгаа хаахаасаа өмнө түлхүүрээ нэг шалгана. Тэгээд хаалгаа хаагаад түгжээд шат уруудаж гүйгээд, Ленин клубын урдаас Улаанхуаран, Шар хад, Офицер, Ботаник аль түрүүлж ирсэнд нь суугаад, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын соёлын төв буюу ажил руугаа очно.

Ээжтэй өглөө...Миний охин босоорой, хэсэг хугацааны дараа Тунгаа чи жоохон эртхэн босоод цай унд уучаад авахад яадын. Алив энэ сүүг яг одоо намайг харжаахад уугаатах аа. Би гэр дотуураа гүйгээл байна. Мэдээж сэрүүлгээ хэд дахин хойшлуулаад, хоцрох шахаж сэрсэн. Ээж араас аягатай сүү барьж элдээл. Тэгээл гарах гэнгүүт ээж энэ чинь ийм байна, энийгээ ингэчих. Өө за одоо хөөрхөн. За бака миний охин. Өдрийг найссс өнгөрөөгөөрэй энтэр гээл. Гэрийн хаалга нээх гоё хаагдана.

Ээжгүй өдөр...хамаатныхаа охин руу утасдана. Яасан миний дүү, дүү нараа хичээлээс нь авсан уу?, аан за сайн байна, гоё хоол хийж идээрэй гурвуулаа. Давсаа арай бага хиймээр юм байна лээ шүү, арай л ихдээд байна лээ. Дүү нараа хичээлээ хурдан хий гэж шахаж байгаад дуусгуулаарай. Зурагт үзэх, компьютер тоглох асуудал байхгүй шүү гэж хэлээрэй заюу. Эгээ нь арай л болоогүй байна. Тараал шууд очно. Ээж рүү утасдана. -За юу байнааа, та нээрээ сонин юмаа, над руу ганц ярьчихгүй. Би энд өнөө хийдгээ хийгээл чарлаал байжил байна. Одоо эндээсээ тйишээ явж тэрэнтэй уулзана, тэнд тйим юм хийчээд, энд ингэчээд тэгээд харина. Бид хэд давгүй давгүй.

Ээжтэй өдөр...би хэн рүү ч ярихгүй. Хайран нэгж шд. Ээж залгана. - Миний охин хаана байгаан, хичээл нь тарах болоогүй юм уу, тараад яахын, за эртхэн ирээрэй мэдүү.

Ээжгүй орой...Гэртээ орж ирнэ. Аниадаа аяга ус өгчих. Хоол идкү ээ. Өдөр сургуулиас өгдөг хоолыг нэмж идээд нийт 3 хүний хоол идчихсэн. За энэ хэдэн хиртэй хувцасыг нь угаая даа. Алив тоо монгол хэлний даалгавраа надад, хятад хэлээ Ука аниадаа шалгуул гээл бага эрэгтэй дүүгээс нэхнэ. Тэгээд тэр хоёроос маргааш юу юу хэрэгтэй, ямар ямар юм өмсөхийг нь асуугаад индүүдэж бэлдээд. За унтаарай гээл юун төлөө өглөө болгон гамм уншиж байгаа билээ, орилж өгнө. Алив унт унт унт, өглөө боску та нар, надад унтаад өгдөө. Таминээ унтаач эээ. Хальт мессэнжэрээ шалгаж, блогоороо шагайвал шагайна.

Ээжтэй орой...алба юм шиг тэнэж тэнэж оройтож орж ирнэ. Нэг л ялархсан хүн. Ёооё ядарч үхлээ ээж гэж очиж ээжийг налж нурж унаал. Хоох ямар гоё хоол вэ..яг өлсөж үхлээ. Чихиж чихиж аваад писигээ асаагаад сууна. Утас дуугарвал гараад гүйнэ. -Хайчих гэж байгаан бэ, арай дэндүү юм. Бараг шөнө болсон хойно орж ирчээд буцаад гарч явахаараа яадын. -Гү ээ ээж ээ харин нөгөө хэн байна шдээ, тэр тэгсэн гэнээ...тэгээд оччихоод ирэе, эсвэл гү ээ муу манай тэр намайг бүр аль дээрээс хойш уулзий гээд, өнөө оройжин нэг газар хүлээжаагаамаа. Гадаа өнөө хэн ирчихсэн байна гэжийнаа...удку за...Утас дуугарахгүй бол гарку л дээ. Компьютерийнхээ урдаас боску. Надад нэг аяга ус өгөөч...май хөөе, хэн нь гал тогоо явах гээд байгаан, ирэх замдаа аяга ус аваал ирээч дэ, май энэ аяга аваачээ гээл орилоол суугаад байна.-Миний охин одоо унт аа. Би суугаал байна. -Тунгаа унт даа одоо. Тэгээл өөрийгөө ядраагаад. Өглөө эрт явах байж. Миний охин унт одоо. Унтку суугаад л байна. - Унтаад өгөөчээ чи. Ярьшиг шүү би энэ компьютерийг чинь залгуураар нь салгалаа шүү.

Ээж ээ санаадээ шүү...үтэр түргэн ирмээр байна шүү...

Аав аа ээжийг хурдан явуулаач ээ....кккккк

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-04 11:17:14
АЛИАГАА АЛДАЖ БГААН БНА ДӨӨӨ ХЭ ХЭ
2. amanjinka | 2009-10-04 11:17:59
НАААД НУСАААА ТАТ ХӨӨЕ ХЭ ХЭ
3. Далийн ягаан | 2009-10-04 11:30:38
evii evii..hetsuudej bgan bnada ene huuhed..
4. tungaamnh | 2009-10-04 11:31:45
алиагаа алдаагүй шүү...харин ч ар гэрээ ч ажил амьдралаа ч алийг нь алдахгйү аймар амжуулаад яьаад байхад
ээж утсаар хэлжийнлээ шд...- ээж нь охиноо байгаа болохоор санаа зовохгүй амар юм аа гээл....

тэхэд та одоо боль л доо, хүмүүс юу гэж бодхийн
хаха лаг ичсэн
5. amanjinka | 2009-10-04 11:33:11
ХЭ ХЭ ЗА АГААН ТОГОЛСИЙНМӨӨӨ МАНАЙ ДҮҮҮ ЧИНЬ МУНДАГ БАЙХГҮЙ ЮУ ТЭЭЭ
6. tungaamnh | 2009-10-04 11:33:11
Жаргалан гуай энэ хумс таныг хүлээгээд хэцүүдлээ
7. tungaamnh | 2009-10-04 11:34:41
тийшдээ мундаг тээээээ
8. Далийн ягаан | 2009-10-04 11:35:25
За битгий тэгээрэй..Би очоол биздээ хэлсэн газар чинь..Нээрээ чамд гомдцон байгаашт..ккк
9. tungaamnh | 2009-10-04 11:38:05
би гомдоод дуусцан байх гэж бодсийшд, тэгүүл гомдож дууску байна гээд би зөрөөд чамд гомдчий за
10. Nini | 2009-10-04 11:40:01
Миний охин бас л ингэх байх д
11. amanjinka | 2009-10-04 11:43:46
ЗА ГОМДОХ НЬ ГОМД ГОМДОХГҮЙ НЬ ГОМД ХЭ ХЭ
12. tungaamnh | 2009-10-04 11:44:54
та бас явахнуу? хайчих гэжаан?
13. Nini | 2009-10-04 11:49:22
Явахгүй ээ. Явбал л ингэх байх даа л гэж
14. tungaamnh | 2009-10-04 11:50:11
аан...тэгнэ шүү дээ...охин үрээ хайрла л даа...хэхэ
15. бялзуух (зочин) | 2009-10-04 11:57:47
ээж эзгүйд юм юм л болий шөөөө...
16. ЗОРИГТ8 | 2009-10-04 11:59:14
ээж чинь чамтай аймаар адилхан тээ
17. tungaamnh | 2009-10-04 12:02:10
тийшд аймар адилхан
18. amanjinka | 2009-10-04 12:11:33
зоригт анд энд үзмэрч хийцэн тууж явах чинь
19. jaja (зочин) | 2009-10-04 12:11:58
zaza gomdohoo boliloo..hezee neg uulzaldaj humsnii gomdliig tailii da baiz....teed 2langiin zaw zai zorood bh yum bnas hoodee hongor meeni
20. onna1 (зочин) | 2009-10-04 12:36:13
xexeexexe zygeer dee, yag l nad shig baidag yum bainaa.Amidral cyrch bainaa zygeer.Cyyldee byyr dadal bolood amarxan bolchixdog yum.Chinii bichseniig unshcan chin byyr bayrlachixlaa.Neex goe canagdlaa amjilt xycie
21. tungaamnh | 2009-10-04 12:38:33
Онна- харин тиймээ, дадал болчихдог юм байна. Чамд ч гэсэн амжилт, баярлалаа
22. UrangooEnkhtuvshin (зочин) | 2009-10-04 13:03:11
Аая goy бичсэн байна ш дээ!
23. Baavgai | 2009-10-04 13:06:46
eviii eviii hoorhii doo
24. onna (зочин) | 2009-10-04 13:28:19
Xoorxoniin, shine ogloonii erch ogloo bayrlalaa
25. JIooBдон | 2009-10-04 17:42:44
Сайн л эгч юм байна шда
26. delgeen | 2009-10-04 17:52:30
gyalalzuulj baigaa yum bna aa xi xi xi .... meeni sain uu
27. dosu | 2009-10-04 21:35:48
uh yun surhii hool suu ve bi amidraldaa tegj uzeeguin bn
28. Хөдөөний хөөрхөн Дэнсээ юу (зочин) | 2009-10-05 05:07:03
Хүүе чамд нэг санал тавья. чи энэ бичсэнээрээ "ЭЭЖГҮЙ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ" нэртэй кино хийчихвэл яасий. Тасархай деталчилж задаргаа хийсэн бна шүү. Миний охин одоо унт аа. Би суугаал байна, Тунгаа одоо унтаа Тунгаа суугаал бна,Унтаачаа яршиг шүү чи зүгээр. Би суугаал бна гэх мэт ..
29. blogtoihun | 2009-10-05 06:45:22
хөөрхөн золиг... одоо ээж нь ирсүү...
30. SSunday | 2009-10-05 06:55:14
Хэхэхэхэ, яг л бичсэн байна даа.
Ээжүүд ээ, хэсэг хугацаагаар хүүхдүүдээ орхиж явж амьдрал мэдрүүлмээр юм байна шүүү,ккк. Би ч яахав, бүүүүр урт хугацаагаар яваад хүүхдүүд маань бараг танихаа болж байгаа,хэхэхэхэ.
31. freestyle529 | 2009-10-05 08:34:34
ээжгүй бол гэр ямар муухай хоосон гээч. арав хориулаа байгаад ч дүүргэж чадахаагүй тийм л хоосон.
32. erhtsas | 2009-10-05 21:10:09
Ижийтэй угтсан бас угтах өглөө бүхэн сайхан. Миний охин цайгаа уу яасан бага иддэг юм, боорцог нь хатуу байна уу, ээж нь гараад шинэ боорцог авчирах уу? Наад тараг чинь гашуурсан байх ээж нь ууя, миний охин хүлээж бай шинэ зөөлөн тараг доод дэлгүүрт ирсэн байх ээж нь яваад аваад ирье... Энэ миний ээжийн дандаа хэлдэг үгс. Охиноо эрхлүүлээд л бүх л зүйлийн өмнө борви бохис хийлгүй суудаг юм. Ээждээ хайртай.
33. amor | 2009-10-05 21:21:13
өөлкөн ш дээ..
ээжийг байхад оройн цагаар бага дэмий тэнээрэй!
хэнийг дуудахад битгий гар , тэгээд л градустай юмтай найзална биз хэхэ..
34. misheel (зочин) | 2009-10-06 18:18:20
Eej gdeg sh aguu xvn shvv manaihan gj jiliin jild tursun nutagaa zoriod namaig orhiod l yvna ter ved l estoi nuguu nusaa xatsartaa naana sh de manai eej bas svv uu gee l araas eldii shv de
bi xezee uhaan orj 1 xvnii ohin shig bhiin boldoo estoi xicheegeed xichgd zaaval 1 saad garch irhiin amidralaa gj hm sanaa aldav hehe
35. Rush | 2009-10-06 18:41:51
ээж бид 2бол эсрэгээрээ. ээж та унткумуу ээж суугаал байна ээжээ унтаачдээ тэгээл ядраад ээж суугаал байна... ээж... за унтах гээл байшдээ үглээ гэдэг нь...
ээж маргааш явахдаа энийг өмсч яваарай. мартваа хатаах гээд тавилаа шүү.. ээж мартаад явна. араас нь залгана. хөөе ээж та одоо хүн хэлээд байхад. өө ёстой таг мартчиж. тэгээд хэзээ ирэхийн ямар хоол хийхийн? аа ээж нь лаб-д хийх ажил зөндөө писиний урдаас боску миний охин хуушуур хийгээд аваад ир. зөөз... гэх мэтчилэн хэхэхэ ээжийгээ бөөр саначлаа
36. goonaran | 2009-10-11 19:17:45
гоё юм аа нээрээ л ээж гэж үнэхээр сайхан, уужим сэтгэлтэй шүү. Үргэлж л бидний төлөө сэтгэл нь шаналж, өөрсдийгөө зориулж явдаг... Ээждээ хайртай. энэ үгийг гэхдээ хэзээ ч хэлж байгаагүй ээ.
37. tungaamnh | 2009-10-11 22:28:01
тиймээ, хэлэе гэж боддог ч хэлж байгаагүй,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.