Өдөр хоногууд дэндүү хурдан одож байна. Цаг хугацаа ямар ч хурдан юм дээ...нэг л мэдэхэд намар, өвөл, хавар, тэгээд зун...ахиад л намар...өнөөдөр анхны цас орсон...
Энэ гарчгийг, энэ өгүүлбэрийг би 20 хоногийн өмнө бичиж, шалтгаан байсан эсэх нь бүү мэд, гэхдээ л үргэлжлүүлэн бичээд нийтлэлгүй харин зөнд нь орхиод хадгалчихаж. Хачин юм. Бүхэл бүтэн 20 хоног. Урт хугацаа шүү. Юу ч амжиж болно шүү. Харин сонин нь би юу ч амжуулсангүй.
Өдөр хоногууд дэндүү хурдан урсаж байна. Зарим үед хэтэрхий уйтгартай гэмээр. Өглөө босч үдэш унтахаас өөр мэдрэгдэх зүйл үгүй мэт.
Гэтэл гайхалтай нь би их л "завгүй" хүн. Өдөрт 24 цаг байдаг гэх авч миний мэдэрч байгаагаар хоногт магад их л цөөхөн цаг байдаг гэлтэй, лав 24 биш, тийм их биш.
Орой гэртээ ороод ирэхэд үнэндээ цэнэг дуусчихсан байх юм. Өнөө л хийдгээ хийж, хоол унд, маргааш өмсөх хувцасаа индүүдэх, гутал тослох, ... гэрлээ унтрааж орондоо ороод яг тэр хэвтэх мөч ... тэр бол хамгийн гайхамшигтай аз жаргалтай мэдрэмж, ёоооох ямар сайхан юм бэ гээд өөрийн эрхгүй хөнжлөө татна. Тэгээд юу болсныг мэдэхгүй, цочиж өндийтөл утасны вибратор ажиллаад л "Үүрийн шөнийн жиргээ шинэхээн, Үүлээ татсан тэнгэр шинэхэн, Үлээх салхины амьсгаа шинэхээн, Өглөө болгон дандаа шинэ" Тиймээ шинэ өглөө, эрчтэй цовоо байгаарай, Тунгаа босоорой, босоё л доо, за босоё оо, хоцрох гэж яарч сандарч гүйж явснаас тэ, заза босоё оо босоё, босох л гэж байна шдээ" гээд л өөрөө өөртэйгөө хүүрнэсээр, салгалсаар босч шинэ өглөөг угтана. Зориуд толь руугаа хараад худлаа ч гэсэн инээмсэглэнэ. Аминдаа сайн сайхан энергээр цэнэглэж байгаа ухаантай.
Уул нь өнөөдөр шинэ долоо хоногийн анхны өдөр байлтай. Ингэж туйлдах ёстой өдөр мөн үү биш үү...ядрахаар юм юу л хийсэн билээ дээ, Тунгаа чи залуу хүн, жоохон хүүхэд, яах гэж ингэж байдаг юм, хммм чи ч мэдэж л байгаа, үнэндээ ядраад байна шдээ, ингээл өөрөө өөртэйгөө ярина, зөрчилдөнө...
Зүгээр л ядарч байна, бас нэг хүн намайг аймшигтай их дарамтлах юм...номын санд сууж байтал мсж бичнэ. "Намайг нэг хүн ална гээд байна" - яасан миний найз, юун хүн яахаараа тэгдэг юм???? "Чи ч намайг үхэл энтэр ярихаар л нэг юм хариу бичиж байгаа биздээ, хэзээ нэг царайгаа харуулах гэж байна, ёстой нээрээ уулзчих ч үгүй юмаа"
...Тунгаа чи л цагдаагийн ажлыг, намайг ойлгохгүй бол өөр хэн ойлгох юм бэ тийм биздээ...энэ үгийг би сонсох бүр зэвүү хүрдэг байсаан, нуух юмгүй. Гэвч өөрийн эрхгүй хэн нэгэнд энэ үгийг хэлмээр санагдах юм. Аав ээжийн өврөөс гараагүй, танхил гэнэн охид явах үеэсээ үерхэж нөхөрлөж нэгнээ гэх болсон эрхгүй хонгор багын найз минь юмсан уг нь. Яагаад ойлгохыг хүсэхгүй байна вэ...Шөнө дөлөөр унтаж байхдаа ч дуудагдаад гарах үе байдаг гэдэг яриаг минь сонсохдоо танай сургууль аймаар хэцүү гэхээс өөрийг хэлэх биш чи, гэхдээ л ойлгодоггүй гэж үү, хэзээ хамаагүй дуудагддаг, хэзээ ч өөрийн дураар хичээлээ тараад би найзтайгаа уулзах ёстой гээд хаалга саваад гарчихаж болдоггүйг минь мэддэггүй юмуу чи...
Төрсөн өдрийн баяр тэмдэглэн сууж байгаад төдөлгүй утсаар яричихаад царай барайлган гараад л гүйх үе байж л байдаг шүү дээ... чи мэднэ дээ уг нь
Ээ дээ Тунгаа минь хичээж байгаад энэ долоо хоногтоо багтаад энэ нэг хүүхдэд царайгаа харуулаатахаач, найзынхаа ч, өөрийнхөө ч санааг амраая байз...
Хай цаг хугацаа чи бид хоёр хөөцөлдөөд л...би л их л гэнэхнээр ингэж бодон өөрийгөө хуурч байгаа болохоос чи аль хэдийн яваад өгсөн, би араас чинь майжиганаж байгааа.......



Сэтгэгдэлүүд:
Би нэг хэсэг бачуураал хүн хүнд өөрийгөө ойлгуулах гээл гүйдэг байсан, одоо больжийноо. Ойлгох нь аяндаа л ойлгодийн байлээ.
Залуу хүн завгүй нь сайхөөн. Өчнөөн завтай хүмүүс уншаад атаархаж л байгаа.
Сэтгэгдэл үлдээх: