Пааа яаанаа тэр нь ч арай юу вэ зүгээр

Өнөөдөр 3-р пар самбо орж байлаа...багшийн нарийн суран ташуур ч арай биш юмаа, нэг сонин гэхдээ маниусыг ороолгодог, бид ташуур гэж нэрлэдэг, ороолгохдоо исгэрч ирээд сүрхий өвтгөдөг нэг юм бий...сураар хийсэн...өнөөдөр тэрний амтыг 2нтоо мэдрэх агуу аз завшаан над тохиов. Эхнийхийг "айсан төрхтэй, цээжээ хэтэрхий барьж цохилт хийж байна" гэдэг үндэслэлээр гар луугаа ороолгуулав. Багш ч тэгсийгээл бусад болохгүй байгаануудыг нь ороолгож алдааг нь засч яваал, намайг харснаа сайшааж байгаа аястай толгой дохиж байна. Хэсэг хугацааны дараа 2-рх ташуурынхаа амтыг гуян дээрээ авлаа. Өшиглөхдөө шагайгаагаараа жийж өгөөд, хуруунуудаа ээтийлгэх байсныг нь би хуруунуудаа бас жийснээс болж багш ороолгосон гэжугаа. Тэгээд яг өөдөөс харж зогсчихоод өөрийнхөө эрүү рүү заагаад нааш нь наашаа өшиглө энэ рүү айн гээл нээх бүлтийгээд зогсцон, би сандрах маягтай... Тэгээл яахав овоо болоод байгаа бололтой багш намайг биш өөр бусдыг ороолгоод л яваад л байлаа. Миний хажууд манай урлагийн бригадын бас нэг охин зогсож байсын...ёооооё тэрийг хэд ороолгосон мэдкү...хөөе ... гуай та зүгээр байгаарай, битий худлаа хийгээд бай, энийгээ ингээч тэрийгээ тэгээч гээл бараг тойрох болгондоо ирж ороолгосон байх аа, өмнөөс нь арьс мах өмрөх шиг л болж зогсов.

Тэгээл хичээл дуусах болсон чинь маргаашийн сургуулийн аварга шалгаруулах "самбо куммите гардан тулааны тэмцээн"д танай ангиас хэн хэн орохжийн гараа өргө гээл. Ганц хоёрхон хүүхэд гараад өргөсөн чинь юу гэж ийм цөөхөн хүн оржээдийн гээл, чи чи чи гээл шууд гараараа заагаал заагаал явчдаг гэжугаа...тэгсэн тэр заалтны 2-рт би зогсож байвал яахуу....за зүгээр нээрээ хэд ч ороолгуулсан яахав, яаж ч зодуулсан яахав, ямар ч шийтгэл авсан яахав зүгээр тэр тэмцээнд л орохгүй байвал болоо ооо ооо....

Хичээл ч яахав тэгээд дүүрсэн хэрэг, болох болохгүйгээ заалгаад ороолгуулахдаа ороолгуулаад яваад байдын байгааз, тэр тэмцээн бол мань мэтэд арай ахадноо нээрээ, түмний нүдэн дээр ямммар тэнэг харагдах болдоо...гү тэгээд нэр ус, жин энтэр бичиж аваал техникийн зөвлөгөөн рүү нь талийж өгсөн...манай ангийн хүүхэд. Маргааш одоо яадын байгааан....

 

 

 

1-р курст болж байсан тэмцээний бичлэг зурагнуудыг үзэж баахан инээв...нээх хөөрхөн жоохон жоохон, бондгор бондгор юмнууд байсын байшдээ...

 

Сэтгэгдэлүүд:

1. JIooBдон | 2009-10-07 23:48:21
хахаха бага ташуурдуулсны гавьяа гарсан л байна шдээ. эмэгтэй хүн иймэрхүү тулаан мулаан барилдаан энээ тэрээ хийхээр нихх онцгүй харагдды шүү. ялангуяа бөх эмэгтэйчүүд эрчүүдээс нээх ялгараад байхгүй бааба
2. ss_gogo | 2009-10-07 23:49:21
үзүүлээд өгөөрэй
3. tungaamnh | 2009-10-07 23:52:46
Лоов- харин тийн тэр үнэн шүү тэ, гэхдээ л амиа хамгаалах аргаа заалгаж байгаа болохоор сурахаас өөр сонголтгүй

ССгого- хэхэ
4. EmInEnT | 2009-10-08 00:00:27
амжилт хүсье аварга болоорой
5. tungaamnh | 2009-10-08 00:02:37
Эминент- хэхэ баярлалаа
6. Хэлтэрхий | 2009-10-08 09:05:23
тайван цагт хөлс их гаргавал дайны үед цус бага асгарна хэ хэ. амжилт хүсье
7. freestyle529 | 2009-10-08 10:09:26
үзээд үзээд дэвсээд дэвсээд явчихгүй юу.
8. lover_girl | 2009-10-08 10:14:27
Хэхэ энэ нээх хөөрхөөөн. Тунгаа бол уйдах завгүй хуушуур хийгээл самбодоол урлаг соёлын бригадад ороол үнэн гоё оо.
9. Oyuna | 2009-10-08 10:17:30
дүүгий минь ташуурддаг яадаг багш вэ...таанууд ч одоо аяыг нь даадаг болоо биддээ бодуул нь...
10. bataa123 | 2009-10-08 10:23:27
байлдааны самбо юм уу, кёокүшин шиг л харагдаад бхын хэхэ

за тгд амжилт шүү дүү
11. ЗОРИГТ8 | 2009-10-08 10:34:52
чамтай нэг хүч үздиймүү...дийлэх болуу
12. Хэнхэг Гэндэн | 2009-10-08 11:26:31
ёооё цагдаа хүүхэнтэй л суухгүйм шөө

"аймшигтай төрхтэй, цээж дүүрэн цохилт хийгээд байвал алуулна бээз тээ
13. tsets31 | 2009-10-08 15:42:34
box barilddag manai emegteichuud xarin saixan aashtai xumuus shig sanagddag shte amjilt xusie
14. chimgeeitgel | 2009-10-08 22:29:13
тэмцээнд нь амжилт хүсье. гайгүй юу тэгээд? багш нь ямар хатуу юм бэ хэхэ.
15. tungaamnh | 2009-10-08 22:31:06
тэмцээнд ороогүй бөлгөө хэхэ
16. Баяраа | 2009-10-08 22:35:26
Жабсэй юм биздээ? күй эр
17. Баяраа | 2009-10-08 22:36:30
бас болоогүй погодноо?
18. Далийн ягаан | 2009-10-08 22:43:42
өөө ороогүймуу
19. misheel (зочин) | 2009-10-09 17:53:57
goe zuragnuud bnoo academiin ohiduud ch xarahar baharhmaar shvv chi uuruu orohgvi yasiin aygvi bool tvrvvlj mvrvvlex ch bsiin bilvv xen medle bi ochij baliashaglah bsiish de
20. goonaran | 2009-10-11 19:07:19
хэхэхэ одоо тэгээд нээх том том гунхсан юмнууд болцон уу?
21. zochin (зочин) | 2009-10-12 00:30:00
Hello!!!
Yum asuuyaa...tanai surguuld "Ecology ba baigal hamgaalal" gedge hicheel ordoguu? Ordog bol yamar bagsh ordog vee? (bi sonsohdoo MGL d buh ih deed surguuluudad tiim hicheel ordog bolson gej haa negteegees unshaad)...danke
22. delgeen | 2009-10-12 00:34:48
yadiim be or or yadii xi xi ximiniii ..... xi xi xi zodood zodoodo xayachaarai boloxgvi bol ni vsdeed maajaad xazaad diilj l baival yasan ch yadiin xi xi xi xi
23. Гүзээ өвгөн | 2009-10-12 00:44:21
Хаянгарваа ч олигтой юм заадгүймдөөө
24. tungaamnh | 2009-10-12 00:48:55
Хаянгарваа багш бидний мэдэхийн домог болсон хүн....танид олигтойгоо заагаагүй байж болно, гэхдээ л Монголын цагдаад хийсэн бүтээсэнтэй хүн гэж боддог, гагц цагдаад ч биш, гардан тулааны урлагийг хөгжүүлэхэд их зүйл хийсэн гэж боддог
тэгээд ч академид багшлахаа болиод олон гэж хэлж болохоор жил өнгөрсөн
25. tungaamnh | 2009-10-12 00:51:13
Зочин- манайд /экологийн эрх зүй/ газрын ба байгаль орчныг хамгаалах эрх зүй билүү дээ нэг тийм нэртэй хичээл орж байгаа, би гэхдээ бараг ганц хоёрхон удаа л сууж үзсэн байхаа даа, ямар багш гэдгийг нь юу гэж ч тайлбарламаар юм дээ, эрэгтэй, залуухан, тийм багш оржаагаа,
26. zochin (зочин) | 2009-10-12 05:26:29
hehe danke, yamar bagsh gedeg ni ug chuhal daa ...yaagaad gevel manaid uul/uurhai ene ter gej baigaa ene ued zaaval ecology baigal hamgaalliin tsagdaa gej baih yostoi yum gej bi boddiin!!!
baigaliin nohon sergeelt gedeg chin manaih shig yaduu buurai orond mash chuhal asuudal shuudee...gadniihan bol avah yumaa avaad l hamag gazar shoroog mini dahin ashiglah argaggui bolgood l butsaad yavna ur hoichid mini yu ch uledehgui shuu gedgiig sain anhaarah hergetei yum shig bdag ...hehe zondoo yum bichichih shig bolloo sorry...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.