Заа өнөөдөр чинь муу андынхаа буянаар ихээ сайхан шог хошин тоглолт үзчихлээ...өчигдөр лекцэн дээр ламын хэлснээс болоод сэтгэл санаа тавгүй байгааг сонсоод худлаа үнэн дэмий юманд хямарч явж яадын, гээд тэгээд юм хум үзий харий болсын...өнөөдөр үзлээ л дээ, сайхааан байлаа, муу найздаа баярлалаа гэж нээх сайхан хэлхийм байна шүү, маргааш очоод, мартаад хэлэлгүй явуулчиж. Манай лекцийн фоток, ажиллагсдын ангийн нэг залуу л даа, яагаав надад курсын ажил хийхэд Нацагдоржийн номын сангаас ном авч өгдөг. МАСК-ын Хот аймаар гоё гэдэг тоглолтыг үзлээ.
Тоглолтын үеэр зүүн сормуус нүд рүү хатган нулимс гоожсон, жүүс балгаад залгихаасаа өмнө инээгээд буруу зөрүү хоолой руугаа оруулж баахан ханиалгасан, Schoko rosinen гээд нэг үрлэнд учиргүй дуртайгийн гайгаар өнөө 25ны агт араа гэж ургаж ядаж яваа нэг амьтны ангайсан буйл шүд 2н завсраар изюм нь орж хэсэг хямраасныг эс тооцвол би хачин сайн томоотой сууж үзчихээд гараад ирсээн.
Жижиг хүүхдийн зовлон жижиг, том хүүхдийн зовлон том гэж ёстой үнэн үг дэг шүү.. миний энэ 25ны агт араа гээд байгаа шүд болбоос хамгийн ард байгаам, ахиад лав ургах юм байхгүй, намрын намарт л жоохон өвдөөл, загатнаал өнгөрдийн, аль 11-р ангиас хойш доо..гэтэл энэ удаа бүр арай л бишээ...14 хоног өвдөж явсын, хацар хажуу талдаа жоохон хавдартай л..гэтэл өнөөдрөөс бүр хоолой руугаа өвдөөд, дээрээс нь өнөө буйлаа шүд нь цаашаа түрээд байгаан байлгүй, буйл нь нэг сонин ангайцан...завсартай...ёооё тэгээд өвдөж байгаа талаар бол дурсах ч юм биш, хацарны хавдар улам нэмэгдэв. Тэгээд би бодлоо. Хүүхэд анх шүд нь ургахад ч гэсэн буйлаа цоолоол шүд нь гарж ирдэг юм чинь өвджил таараа даа гэж бодооооол......өвддөггүй юм болуу. Хурдхан ургаад дуусаасай...бүр заримдаа буйлаа гялс нэг юмаар зүсээд ч юмуу, цааш нь хурдхан ярж хаяад шүдээ гаргаад ирчмээр санагдаад байхын..тал хэсэг нь ил гарцан, тал хэсэг нь буйлаар бүрүүлцэн байгаам л даа.
Өнөөдөр нээрээ захирал концертод оролцсон 103 хүүхдээ цуглуулж талархлын яриа хийлээ. Та нар сэтгэлээсээ бэлдсэн байна лээ, их ч сайхан авьяастай хүүхдүүд юм гээд л..."Тоглолтыг дандаа нийслэлийн хүрээний газар хэлтсийн дарга нар ирж үзсэн шүү дээ, орой нь над руу 40 50 хүн бараг утастсан байх. Танай хүүхдүүд их гоё тоглолт хийлээ, мэргэжлийн хүмүүсийн тоглолт шиг сайхан болсон гэж баяр хүргэсэн" этр гээд. яаааая. Тэгээл баахан магтаж магтаж байнгуутаа хүн болгонд дугтуйтай мөнгө өгөөд.....баяжихийг шахав шүү дээ..сайхан байна оо.
Нөгөө тэмцээн эхэлсээн...12 цагаас оролцох хүмүүсээ жинлэнэ гэсийн..тэрэнд очоогүй хэхэ, жингээ албан ёсоор үзүүлээгүй юм чинь оноолтод орохгүй, оноолтод ороогүй юм чинь тэмцээнд орохгүй хэхэ, уул нь багш тэмцээнд оролцсон хүүхдүүдэд дүн дээр 5 балл, амжилттай оролцсонд нь 10 балл бэлэглий гэсэн л дээ...за тэр яахав.
Хичээлээ нөхөж байгаа нь энэ гээл дэвтэр хуулсаар байтал сүүлдээ бүр секундэд 10 үг бичдэг болцон байшд гээл худлаа яриад эхэлвэл яажийн...өнөө өглөө эхний пар ЭБШ орж байлаа...би криминологоо хуулаад, ЭБШ-ээ бас давхар ойлгочих санаатай, гэвч би Нотолгоо гэдэг хичээлээс нотолгооны эх сурвалж гэдэг зүйлийг ерөөсөө ойлгож чадаагүй...түрүүн юмаа үзэх гээд алхаж явах замдаа хэллээ, энэ ЭБШ энтэрийг яанаа, маанаа гээл, өнөөдөр жишээ нь нотолгооны эх сурвалж гэж ойлгосонгүй гээл тэгсэн чинь, би номноос уншаад нэг ингэсийж ойлгосышд гээд тайлбарлаж өглөө л дөө, тэрний ярьж байгаагаар бол 3 хэсгээс л бүрддийм шиг байна....заа бүү мэд



Сэтгэгдэлүүд:
Нэг үзчдэг юм билүү
тэр тоглолт гоё болжуу тээ, хүнд билет авч өгөх гэж байгаам ашгүй дээ,
автусанд танай нэг ахмад яриад л байсан тоглолт мөн юм болуу гэж бодов,
bi oilguulaad oh uu
Сэтгэгдэл үлдээх: