Одоо ердөө л ганцхан сарын л идэвхтэй ажил /сургалт ч гэх юмуу/ байна л даа...11-р сарын сүүл гэхэд хэдийн бие даалтуудаа өгөхөө өгөөд хамгаалаад эхэлчихсэн, дүн гарах дөхөөд нэг тийм аятайхан болоод явчихдаг юм. Юм бүгд цэгцтэй. Энэ долоо хоногт ер нь юу болоод байгааг тун бага ойлгож байгаа бөгөөд бараг долоо хоногийн ажлын сүүлийн шахуу өдөр тул тайлан маягаар бичие л дээ.
Онцлох үйл явдлын тоймоос гэвэл, Лхагва гаригийн эхний пар дээр ЭБШЭЗүй хичээл дээр илтгэл тависан. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт тодорхой болсон асуудал бөгөөд 3 сэдэв байна, бэлдэж ирээд дүн авах хүн байна уу гэхэд би гэдэг нөхөр хамгийн түрүүнд дуугаран нэг сэдвийг нь авсан билээ. Нөгөө хоёр сэдвийг нь манай ангийн хоёр хүү авсан л даа. Хагас бүтэнсайнд амрах зуур өнөөхөө таг мартаж, нэгдэхийн орой болсон хойно санан ганц нэг ном, хууль, тайлбар номын сангаас сурж, мягмар гаригт багшдаа нэг ноорог барьж орон үзүүлж, орой нь гэртээ ирэн шивж бэлдээд, 3дахын өглөө бүтэн 3ын 3 нүүр бичсэн юмаа уншлаа. Энийг илтгэл тавих гэж нэрлээд байх шиг байгаан. Тавих нь ч хайшаан бэ тэ, илтгэл хэлэлцүүлэх гэдэг юм шиг байгаан.
Өнөөдөр 2-р пар дээр самбо дээр сэдвийн шүүлэг аваад, хаха, миний өмнө хоёр эрэгтэй байдаг юм. Охидуудаас би хамгийн эхлээд нэр дуудагдаад гараад очиж байгаа юм. Багшийнхаа өмнө ёслоол "осс" гээл, партнераа сонго гэхээр нь нэг охиноо дуудаад л...тээл багшийн хэлсний дагуу хутгатай гарыг нь цохиж унагаагаад, лаг хоёр хөлөөрөө энгэр цээж рүү нь асч байгаал "гарт үсрэх" гээч мэх хийж унагаагаал...би боддийн, хичээл бол хичээл, амьдрал дээр нааг нэг том биетэй баагий алах гээд хутга далайдаг, би ер багшийн өмнө ангийнхаа охиныг өчиж унагаадаг шигээ амиа аврана ч гэж юу л бол...тээл тэр хүн манай ангийн охин шиг миний юу хийхийг хүлээж байгаад, миний гарын аясаар бөмбөрөөд унана ч гэж юу байхав....
Өчигдөр өнөөдөр 2 ЭБШ дээр шүүлэг өгөх гэж байгаа нь энэ гэж хоёр өдөр л уншлаа, асуугдлаа, ... маргааш бас авах юм гэсэн.... ер нь бодоод байхнээ оюутан болсноосоо хойш одоо л хичээл хийж үзэх гээд байх шиг байна шүү.
Юун төлөө А үсгээр эхэлсэн нэртэй билээ, эхнээсээ 3т дуудагддаг билээ, хамгийн эхэнд л асуугдчихаад хийх юмгүй, ядарч үхэх гэж байгаа хүн ширээ дэрлэж жоохон хэвтэж байгаад л Огонёк-оо дуулаад суугаад байв шүү дээ. Дээр концертонд бэлдэж байхдаа охидын цөөхүүл энэ дууг дуулна гэж бэлдэж бэлдэж байснаа тодорхойгүй шалтгааны улмаас болиулан "Хаврын уянга" хэмээх дуу дуулсан билээ. Хүн амьтан асуугдах гээд амь наана там цаана уншиж байхад нь хажуу нь би оросоор чарлаад их дургүйг нь хүргэсэн юм шиг байгаан, манай нэг дэд түрүүч лаг ганцаараа яриал "Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг...гээл надруу харснаа гацаад, нээх урам нь хугарсан байртай толгой сэгсэрснээ номоо харж энтэр. Одоо яая гэхэв дээ тэ, эхэнд дуудагдаад эхэнд асуугдаад эхэнд санаа зовох зүйлгүй болдог нь ямар миний буруу биш тэ...хаха
Аа тийн, өнөөдөр 4-р паар дээр энглийш языкны хичээл ороод, аль 10аад хоногийн өмнө багш шалгалт авна гэхээр нь дараагийн хичээл дээр лаг бэлдэж ирээд шалгалтаа өгье багшаа хойшлуулая гэсээрэн байгаад хойшлуулсан байсан шалгалтыг өнөөдөр өгөх ёстой байсан тул юу юу ч уншаагүй цээжлээгүй юм чинь санаа зовох байртай, ангид нь яваад орсон самбар дээр нь дууны үг бичцэн байнаа, багшийг шалгалт гэж дуугархаас урьтаал өөө багшаа дуу сурий дуу сурий гээл орилцон. Ангийнхан гаднаас нэг нэгээрээ орж ирээл миний авирыг ойлгосон бололтой багшаа нээрээ дуу дуулж сурий хахаххаха,, тээд Jennifer Lopez-iin BRAVE гээч дууг сурдаг баатрууд болов оо...багш зайлуул самбар дээр үгий нь бичээл,маниус угийн шалгалт л өгөхгүй байвал бусад нь хамаагүй нөхдүүд
Энэ Огонёк гоё дуу шүү, тэр Фронтовая семъя гэдэг үгийг хэлэх энтэрт бол хамрын самсаа шархирч яаж яаж яадаг билээ, тэр шиг мэдрэмж төрнө ер нь, хэрэвзээ ойлгоод чин зүрхний угаас мэдэрвээс хаха, бас тэр Дорнын тэнгэрт утаа манараад Довтлох салхи улам ширүүснээ.........сайхан дуу шүү, Дайны гамшиг, тэр цагийн тэр үеийн талаар .... юу ч гэмээр юм дээ, мэдрэх шиг болно, гэхээр магад доромжлол мэт санагдана, мэдээж энх цагт төрж өсөж өндийсөн бид дайны тэр гашуун үеийг мэдрэх нь ч юу л бол
«Огонек»
На позиции девушка провожала бойца,
Темной ночью простилася на ступеньках крыльца.
И пока за туманами видеть мог паренек,
На окошке на девичьем все горел огонек.
Парня встретила славная фронтовая семья,
Всюду были товарищи, всюду были друзья,
Но знакомую улицу позабыть он не мог:
"Где ж ты, девушка милая, где ж ты, мой огонек?"
И подруга далекая парню весточку шлет;
Что любовь ее девичья никогда не умрет.
Все, что было загадано, в свой исполнится срок, -
Не погаснет без времени золотой огонек.
И просторно и радостно на душе у бойца
От такого хорошего от ее письмеца.
И врага ненавистного крепче бьет паренек
За любимую Родину, за родной огонек.
Заа Тунгаа минь эрчтэй, цовоо байна шүү, айн бас зоригтой...яагаав өнөө Женнифер Лопез чинь Брээв гээл байсан шүү дээ,,хэхэ



Сэтгэгдэлүүд:
Энэ үүнэн онгироо нээрээ
Сэтгэгдэл үлдээх: